Тус аймагт оны эхний 11 сарын байдлаар 625 гэмт хэрэг бvртгэгдсэн нь өмнөх оны мөн vеийнхтэй харьцуулахад 29-өөр буюу 15.8 хувиар өссөн урьдчилсан дvнтэй байна.
Сумдаар авч vзвэл Замын-Vvд, Сайншанд, Айраг, Өргөн, Хатанбулаг суманд бусдаас олон гэмт хэрэг зөрчил гарсан байна. Гэмт хэргийн төрлөөр авч vзвэл Иргэний эрх чөлөө, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчийн хулгайн хэрэг, Авто аваар, ашиглангийн болон эмэгтэйчvvд оролцсон гэмт хэргvvд өмнөх оны мөн vеийнхээс өссөн байна. Харин гудамж талбай, олон нийтийн газар болон согтуугаар vйлдэгдсэн гэмт хэрэг, мөн хvvхэд оролцсон гэмт хэргvvд өмнөх оны мөн vеийнхтэй харьцуулахад 1.4-1.9 хувиар буурсан урьдчилсан дvн гарчээ. Тэрчлэн гарсан гэмт хэргvvдийг судалж vзэхэд тэдгээрийн 17.7 хувь нь орой 20 цагаас өглөөний 06 цагийн хооронд шөнийн цагаар vйлдэгддэг нь тогтоогдсон байна. Энэ нь шөнийн эргvvл, хяналт шалгалт сонор сэрэмжийг дээшлvvлэхийг зvй ёсоор шаардаж байна гэж хууль хяналтын байгууллагууд vзэж байгаа аж.
Сэтгэгдэл бичих