2007-12-23
Эрүүл амьдрах энгийн арга- Та уншихгүй ч байж болно. Таны дур ш дээ...

Эрүүл амьдрах энгийн арга
1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй, тайван жигд амьсгалах. Стресс нь хүнийг амьсгалыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг.
2. Үе үе нуруугаа тэнийлгэж (арагш нь нугалж суниаж байх) бай. Стресс нь хүний нуруу турууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн  хорьж санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.
3. Аль болох олон удаа харилцан ярилцаж, нийтэч бай.(Яриа хөөрөө ихтэй Ерөөс яриасаг хүмүүс дүүнсгэр дуугүй нөхдөөс 2 дахин цөөн өвчилдөг билээ.
4. Шартатлаа архи бүү уу. Хатуу архи, дарсыг усаар даруулж уух хэрэгтэй.
5. Гараа байнга угааж бай. Бид өдөр бүр л элдэв нянтай хаалганы бариул, утасны харилцуур гэх мэттэй харьцаж байдаг билээ.
6. Галын өрөөгөө байнга цэвэрлэж бай. Хоол ундныхаа дараа шууд унтах, хэвтэх, суугаад байх нь зохимжгүй. Үүний оронд 15 минут галын өрөөгөө цэвэрлэвэл таны хоол шингэж, илүүдэл 40калори гадагшилдаг.
7. Арагш ухарч архаж бай.Хоол ундны дараа бага ч атугай салхинд гарч бай. Цэцэрлэгт ороод ухарч, урагш алхаарай.Ингэвэл таны биед буй илчлэг 2 дахин задарч биед сайн нөлөө үзүүлдэг.
8. Өглөө орноосоо босохдоо битгий үсэрч байгаарай. Огло харайн босох нь нуруу нугасанд муу нөлөөтэй.
9. Зурагт ширтэн хэдэн цагаар бүү суу. Зурагт үзэж байхдаа ч ямар нэгэн хөдөлгөөн хийж бай.
10. Өдөр бүр сармис хэрэглэж бай. Өдрийн хэрэгцээ 1-2 хумс. Сармис бол зүрх судасны өвчнүүдийг 18%-иар багасгадаг.

Эцэст нь цахилгаан шат, урсдаг шат зэргээр бус, явган явахыг хичээгээрэй. Эдгээр зөвлөмжийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрэгжүүлж чадахгүй бол нэг нэгээр хэрэгжүүлснээр яваандаа бүгдийг нь байримталж сураарай.
                                                    Д.Гэрэл(Тун удахгүй нээлтээ хийх www.ozon.mn сайтын сониноос...)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax