2007-12-23
Монгол орны хамгийн хамгийн

Хамгийн их нутагтай аймаг
Монголын хамгийн их газар нутагтай аймаг бол Өмнөговь юм. 161 мянган ам дөрвөлжин км талбайтай, энэ аймгийн гадаадын зарим улстай харьцуулбаас: Белги улсын нутгаас 5 дахин, Голландаас 4 дахин их буюу Дани, Австри хоёр улсын нутагтай тэнцэх ажээ. 

Хамгийн том нуур
Манай оронд 3500 гаруй нуур, цөөрөм бий. Манай орны тогтмол нууруудаас хамгийн том нь Увс нуур юм. Монголын баруун хойд талд Увс аймгийн нутагт далайн түвшинээс дээш 759 метрийн өндөрт орших энэ нуур 3350 км2 талбай эзэлдэг. 

Хамгийн том мөрөн
Манай орны гол мөрний хамгийн том нь цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувь буюу 447 мян км квад ус цуглуулах талбай бүхий Сэлэнгэ мөрөн юм. Хөвсгөлийн уулсаас их авч урсдаг Дэлгэр мөрөн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр гол хоёр нийлж Сэлэнгэ мөрөнг үүсгэнэ. 

Хамгийн халуун газар
Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ.

Хамгийн хүйтэн газар
Манай оронд ажиглагдсан хамгийн хүйтэн хэм нь 1969 оны нэгдүгээр сарын 27-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52,9С болжээ. 

Хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. 

Хамгийн олон галт уултай нутаг
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сүхбаатар аймгийн нутагт байжээ. Зөвхөн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бүртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм. 

Хамгийн том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй Чингисийн "мөнгөн дөш" нэртэй солир юм. Мөн "Аж богд 11" хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.

Хамгийн хүчтэй газар хөдлөлт
1905 оны 7 сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий, Булнай уулсын араар 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Хамгийн том цэнгэг нуур
Монголын "Хөх сувд хэмээн алдаршсан" Хөвсгөл нуур бол манай орны хамгийн том цэнгэг нуур юм. Далайн түвшнээс дээш 1646,3 м өндөрт оршдог. Хөвсгөл нуурын усан мандлын талбай нь 2770 хавтгай дөрвөлжин километр, усны багтаамж нь 380,7 шоо километр юм. Нуурын урт нь 136 км, хамгийн өргөн нь 37 км гүн нь 267,2 м юм. 

Хамгийн том  болор
Манай орноос олдсон хамгийн том болор бол Горхийн утаат болор юм. Уг болор нь 240см урт, 7,5 тонн жинтэй, хажуу талын талстууд нь 100-300 см өргөн, эргэн тойрон 18 талтай, тал бүр нь тэгш тунгалаг, өндөр нь 1,75 м юм.

medeelliig www.medeelel.mn - ees awaw
 

Сэтгэгдэл:


гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 20:04, 2011-05-21 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:36, 2010-02-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax