2007-12-22
Дорноговь аймаг
Дорноговь аймгийн газар нутаг нь говь нутаг хvн төрөлхтний өлгий болохыг харуулсан чулуун зэвсэг, хадны сvг зураг, хvрлийн болон төмрийн vеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг тvvх соёлын vнэт дурсгалууд, 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан vлэг гvрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамалын vлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос vхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн чухал олдворууд бvхий Монгол орны унаган төрхөөрөө байгаа говь нутаг билээ. Энэ нутгийг Италийн худалдаачин Марко Поло, Оросын жуулчин, газарзvйч Н.М.Пржевальский, Оросын эрдэмтэн, геологич В.И.Обручев, жуулчин П.К.Козлов нарын зэрэг эрдэмтэн мэргид шинжлэн судалж, ан амьтан, хөрс, ургамал, байгалийн өвөрмөц сонин тогтоц, хvн ардын зан заншил, амьжиргааны арга барилын нь талаар судалгааны бvтээлvvддээ туурвисан байдаг. Сайншанд сумын урд говь, Дэлгэрэх сумын Хавцалын хөндий зэрэг газраас хуучин чулуун зэвсгийн, Эрдэнэ сумын Дулааны говь, Хатанбулаг сумын Дөрвөнтэйн хонд зэрэг газраас дунд болон шинэ чулуун зэвсгийн vеийн олдворууд олдсоор байна. Хvрэл зэвсгийн vеийн дурсгалууд Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Сайхандулаан, Мандах, Хөвсгөл сумдаас олноор олддог. Иххэт сумын нутаг дахь Олон байшинт гэдэг газар эртний хотын туурь 50 гаруй байшин барилгын vлдэгдэл бий. Тvvнийг XIY-XYII зууны vеийн хот суурины дурсгал гэж vздэг. Иххэт сумын төвөөс урагш 14 км-т орших Хөшөөнө ухаа гэдэг газарт засч янзлаагvй байгалийн чулууг дугуй чулуун далангийн дунд хөшөө болгон босгосон байдаг. Үvнийг 1988 онд ШУА-ийн Тvvхийн хvрээлэнгийн Хvннvгийн дурсгал судлах анги малтан шинжилсэн юм. Одоо улсын хамгаалтад байдаг vл хөдлөх дурсгал бөгөөд энэ нь X-XY зууны vед холбогдоно. Тус аймгийн нутагт шарын шашны 100 гаруй сvм хийд байсны нэг нь Хөвсгөл сумын төвөөс зvvн хойш 60 км орших Цувираагийн хийд юм. Содномдайчин хун тайжийн хvv Говийн анхдугаар ноён хутагт Агваангончиг 1666 онд Амгалант нэртэйгээр байгуулжээ. Энэ хийд 500 гаруй ламтай, 4 дацантай, 2 аймаг, том жижиг 8 дуган, 3 сvм, 1 суваргатай, 5 жасаас бvрддэг байжээ. Энэхvv Цувираагийн хийдийн туурь нь шашны болоод соёлын vнэт дурсгалын нэг болдог. Дорноговь аймаг Монгол орны баруун өмнөт хязгаарт 109,0 мянган кв км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Өмнөговь, Дундговь, Говьсvмбэр, Хэнтий, Сvхбаатар аймгууд болон БНХАУ-тай хиллэдэг. Аймгийн төв Сайншанд хот Улаанбаатар хотоос 470 км зайтай, төмөр замын дагуу оршдог. Нутаг дэвсгэр бvхэлдээ говь, тал хээрийн бvсэд хамаарагддаг, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Манай аймагт 39 овог, 134 төрөл, 229 зvйлийн ургамал байдгийн дотор 30 гаруй төрлийн эмийн ургамал бий. Чоно, vнэг, хярс, дорго, мануул, тарвага төдийгvй дэлхийд ховордсон аргаль, янгир, шилvvс, хулан, хар сvvлт зээр зэрэг ан амьтнаар баялаг. Зэс, хайлуур жонш, чулуун нvvрс, өнгөт металл, шохойн чулуу, алт, мөнгө зэрэг 34 төрлийн ашигт малтмалын 73 орд, 250 орчим илэрлvvд тогтоогдсон.
Сэтгэгдэл:
Иххэт сумын талаар дэлгэрэнгүй танилцуулга байна уу...хүн амын хөдөлмөр эрхлэлт, бизнес, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашидын хэтийн төлөв гээд мэдээлэл нь алга...нээлттэй байвал хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах их санаа байх юм...хуучин мэдээлэлтэйгээ хэдэн жил болчихов доо...нйигэм эдийн засгийн мэдээлэлээ тавиач...хөгжөөд байгаа юм уу, ухраад байгаа юм ууу бүү мэд...
Бичсэн: Г. Галбадрах (зочин)
цаг: 12:55, 2024-02-22 | Холбоос | |
дорноговь сайхан нутаг даанч боловсон хүчин муутай. албан байгууллаггын дарга нар нь гэхэд л нэг бол хөгшин эсвэл мэдлэг дутмаг залуучууд байдаг юм билээ. би төслийн ажиллаар энэ нутагт очиод бүр мэл гайхсан шүү . ТА -2 төслийн аймгийн зохицуулагч Долгорсүрэн гэдэг хөгшин авгай ааш муутайн дээр мэдлэг чадвар дутмаг хүн билээ. энэ хүн аль эрт тэтгэвэртэй гарах нас нь болчихсон авгай харагдсан .хажууд нь нүдний шилтэй зохимжгүй хувцас өмссөн жижигхэн биетэй мөртлөө их зантай авгай юм асуухаар хариулахгүй дүлий хүн шиг л харагдсан. наад жишээ л гэхэд л ийм байна.
Бичсэн: туяа (зочин)
цаг: 20:07, 2012-11-15 | Холбоос | |
гоё шүү сайншанд би хараагүй яваалдаа гэхдээ би хамгийн гоё хот гэж боддог энэ зун боломжтой бол явж үзмээр л байна
Бичсэн: амаржаргал (зочин)
цаг: 16:36, 2012-02-27 | Холбоос | |
aytaihan blog bna shuu torson nutagiin mine sayt bolhoor sonirholtoi yum
Бичсэн: Зочин
цаг: 08:34, 2011-10-18 | Холбоос | |
bi shandad ochih durtai daanch vzeh yum hovor doo teatrt yum vzheer uran saihanchidiin toglolt vzej bgaa yum shig setgegdel turdug yum. hugjim bol bvvr sonsohiin ch hereggvi,hug dutuu,deer ni togloj bgaa ulsuudiin nitsarai zvs, bieээ avch yvaa baidal,hugjimiin bagshiin ur chadvar vnheer uruvdmuur bh yumaa.minii bodloor teatriig zaluujuulj,gigeeleg bologmoor yum.er ni shinchlel hiih tsag ni bolson bn shvv damjuulaarai ard tvmeen
Бичсэн: tsagaanaa (зочин)
цаг: 15:59, 2011-06-20 | Холбоос | |
joohn sonirholt medee nemeed bs joohn ongo oruulchuul blog jn daj yum bnaa . mi torson nutag bish ch gsn bi tend amidrch bsiin odoo bs haya amidrdiin xexe sxn gazae shuu
Бичсэн: oyko (зочин)
цаг: 21:39, 2011-06-19 | Холбоос | |
hu
bi ene nutgiin unagan hvv ene nutagtaa hairtai shppp ireed neg vzerei
Бичсэн: dok
цаг: 17:41, 2010-12-27 | Холбоос | |
dornogovichuudaa hairtai shuu
bi hotod amidardag udur bolgon nadad tal nutgiin humuusiin min aash zan uguilegddeg.
bi zarimdaa buh humuus manai nutgiin humuus shig bgaasai gej husdeg.
tal nutgiin hun tal shigee setgedeg gedeg ugiig ta nar min hadgalj yavaarai.
bi medeeger dornogobiinhoo talaar mash olon saiahan zuil sonsoj bgaa.
dornogovi min ard tumen ta nartaa amidrald chin az jargal hisii.
shainshand maani hugjij tsetseglehed hun huch dutuu bval bi chadah chineegeeree nemer boloh boln.
bi zarimdaa buh humuus manai nutgiin humuus shig bgaasai gej husdeg.
tal nutgiin hun tal shigee setgedeg gedeg ugiig ta nar min hadgalj yavaarai.
bi medeeger dornogobiinhoo talaar mash olon saiahan zuil sonsoj bgaa.
dornogovi min ard tumen ta nartaa amidrald chin az jargal hisii.
shainshand maani hugjij tsetseglehed hun huch dutuu bval bi chadah chineegeeree nemer boloh boln.
Бичсэн: Зочин
цаг: 17:09, 2009-12-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих