2007-12-23
Та Сайншандад очиж үзсэн үү?

Та Сайншандад очиж үзсэн үү?
Хөдөөний хэдэн умгар байшин, утас шөрмөс ч байхгүй, соёлоос хэт хоцрогдсон газар мэтээр төсөөлж байна уу?
Очиж үзээгүй бол тэгэх юунд бодно вэ? Жилд 1 очиж үзээгүй газартаа очиж бай гэж хэн нэгэн хэлсэн гэдэг. Нэрийг нь сайн санахгүй байна л даа.
Та тэгвэл ирэх зун заавал Сайншанд орж үзээрэй, сайхан газар шүү.
Үүрэн телефоны 5 оператор тэнд байна. Орон нутгийн 3 радио фм, 3 телевиз, таксийн 2 компанитай.
Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээлээ туурвиж байсан Хамарын хийд, Дэлхийн энергийн төв, Хүсэл биелүүлдэг уул, 108 суварга, Үлэг гүрвэлийн чулуужсан мод гээд маш олон ховор нандин зүйл тэнд байдаг гээд боддоо.

Хамгийн гол нь Орой энэ ТАНКтай овоон дээр гарахаа мартваа.Яг л Зайсан дээр байгаа юм шиг Ар, Өвөр Сайншанд бүхэлдээ сайн харагдана. Үнэн лайтай даа, харин ч нэг...Хоёр Сайншандын хооронд холхилдох машинууд,Сайншандын шөнийн үзэмжийг гайхан шагшиж, говь нутгийн эрүүл агаарыг ханатлаа амьсгалж, оройн галт тэргээр эсвэл унаатай бол өөрийн унаагаараа нутаг нутгийн зүг дөрөөлөөд, сайхан даа сайхан...Энэ Сайншанд уу?
Илүү их мэдэхийг хүсвэл 01522 1800-ээс лавлана уу...

Copyright by Tsoko!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax